СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээсАж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээмжийг тооцох аргачлал, хөдөлмөрийн норм норматив тогтоох, ажлын байрыг үнэлэх, зэрэглэх аргачлалуудыг нэвтрүүлэхзорилгоор сургалт зохион байгуулна.

 

Сургалтыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Хөдөлмөр  эрхлэлтийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын бүтээмжийн төв хамтран

-       Хөдөлмөрийн бүтээмжийн тухай ойлголт, Бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэрэгсэлүүд 

-       Хөдөлмөрийн норм норматив тогтоох аргачлал, Ажлын байрыг үнэлэх зэрэглэх аргачлал

-       Монгол ажилтны бүтээмж ба технологи

-       Цагийн ажилд зуучлах талаар мэдээлэл хүргэх

-       Цагийн ажлын байрны захиалга авах, санал солилцох зэрэг сэдвээр явуулах юм.

 

“БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛД ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ НӨЛӨӨЛӨХ НЬ” сургалт2017 оны 10-р сарын 13-ны 09:00-13:00 цагт Саппоро үйлчилгээний төвийн замын урд “Эрин” зочид буудлын 2 давхрын Хурлын танхимд болно.