СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Дүүргийн оюутан, залууст хууль, эрх зүйн мэдлэг олгох,  шинээр батлагдсан хуулиудыг сурталчлан таниулах зорилгоор “Хуулийн мэдлэгээ хэрэглээ болгоцгооё” цуврал сургалтыг 10 дугаар сард их, дээд сургуулиудад  зохион байгуулж эхлээд байна.

Тус сургалтын нээлтийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Ач анагаах ухааны их сургуулиас амжилттай эхлүүлж, 10 дугаар сарын 11-ний өдөр Монос эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн оюутан залууст шинээр батлагдан гарсан “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хууль, “Зөрчлийн тухай” хууль болон “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулиудыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал нар танилцууллаа.

 Сургалтанд “Элит интернэшнл инвестмэнт ХХК”-ны гүйцэтгэх захирал, сургагч багш Ч.Энххорол урилгаар оролцож “Харилцаа хандлага” сэдвээр сургалт хийсэн бөгөөд Угийн бичиг хөтлөх арга зүй, ач холбогдлын талаарх мэдээллийг оюутан, залууст өглөө.

2 сургуулийн 400 гаруй оюутныг хамруулж, хуулийн талаарх танилцуулгыг хийж, тэдний сонирхсон асуултын дагуу харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.