СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс нь Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газрын санаачлага, Нэгдсэн үндэсний байгууллагын “Хүүхдийн сан”-гийн дэмжлэгээр “Хөгжлийн харандаа” экспо арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 9-н дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсүүдтэй хамтран Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сонголтыг өргөжүүлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд зохион байгууллаа.

 

Арга хэмжээнд

-       Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын болон төрийн бус байгуулгууд

-       Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд

-       Хүүхдийн авьас чадварыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спортын сургалтын төвүүд, хувь хүний хөгжлийн төв, дугуйлан, холбоо, аж ахуй нэгж байгууллагууд

-       Хүүхдийн чөлөөт цагаа өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар , хүүхдийн зуслан, номын сан

-       Өдөр өнжүүлэх, сайн дурын клуб, хөдөлгөөн

-       Хүүхдийн хэвлэл мэдээллийн байгууллагууд

-       Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд оролцсон бөгөөд экспод оролцсоноороо хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авахаас гадна байгууллагууд хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэх, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлэх, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө өгөх, сургалт, лекц, тэмцээн уралдаан зохион байгуулах зэргээр зохион байгуулагдсан.

Мөн дүүргийн Ерөнхий боловсролын 13 сургуулийн 650 гаруй өсвөр үеийн сурагчидарга хэмжээнд оролцож, Кристина Нобел сангийн “Нархан” асрамж, халамжийн хүүхдүүдийн бүтээлүүд тавигдаж, 121 дүгээр сургуулийн 12-р ангийн загвар зохион бүтээгч хүүхдүүдийн бүтээлийг сурагчид тайзнаа үзүүлж, цаасан хайчилбар, уран зургийн бүтээлүүдийн үзэсгэлэнг дэлгэж тавьлаа.

    Арга хэмжээнд идэвхтэй оролцсон Ерөнхий боловсролын сургуулиуд тэр дундаа 121 дүгээр сургуулийн авьяаслаг сурагчид, багш, удирдлагуудад талархснаа илэрхийлье.