Бүгд Найрамдах Солонгос Улсын “HAATZ” компанийн агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт суурилуулахаар Засаг дарга Ж.Сандагсүрэн, “ЭКО АЙР ФАРМ” компанийн гүйцэтгэх захирал Б.Эрлэнэбилэг нар 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

 

          Гэрээ байгуулснаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн  Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт нэг бүр нь 2100 долларын өртөг бүхий 9 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг суурилуулах юм.

 

   Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг суурилуулсанаар эмнэлгийн дотоод агаарын чанар сайжирч, хүүхдийн өвчлөлийн хүндрэл багасч, эдгэрэлт сайжирна.