СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан зохион байгуулсан "Хоггүй хороо - Хоггүй гудамж" болзолт уралдаанд манлайлан ажилласан Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын жолооч А.Баярсайхан, ачигч М.Ганбаатар, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Ж.Юмчинхорол, Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн зам талбайн үйлчлэгч Ц.Осоржин нар Тайланд улс руу аялах эрхийн бичгээр шагнууллаа.