СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүрэг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан дүүргийн үе үеийн удирдлагууд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон Засаг даргын тамгын газар мөн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс албад, өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгүүд зэрэг салбар бүрийн төлөөллийг ойн медалиар шагнаж, гарын бэлэг гардууллаа.