СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн 105-р сургуулийн 6-р ангийн сурагч Б.Сумъяабазар Итали улсад болсон таеквондогийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медалтай эх орондоо ирлээ.

40 гаруй орны баг тамирчидтай манай улсын 17 тамирчид өрсөлдөж, 6 тамирчин нийт 10 медаль хүртжээ. Б.Сумъяабазарын хувьд 10-12 насны ангилалд дэлхийн аваргын алтан медалийн эзэн болж, амжилтаа ахиулахаар дахин 14 насны ангилалд өрсөлдөж, хос медалийн эзэн болсон байна. Монгол эх орныхоо нэрийг гаргаж яваа мундаг хүүд халуун баяр хүргээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.