СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас зохион байгуулсан Нийслэлийн хүүхдийн элчийг тодруулах, андгай өргөх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагааг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нээж Нийслэлийн 9-н дүүргийн хүүхдийн элчүүддээ батламжийг нь гардуулсан бол сурагчид энгэрийн тэмдгийг нь зүүж, элчүүд андгайгаа өргөлөө.

 

Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн элчээр Засаг дарга Жигжидсүрэн САНДАГСҮРЭН сонгогдсон юм. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Хүүхдийн элчээр дуучин Б.Халиун, Багануур дүүргийн хүүхдийн элч тус дүүргийн Засаг даргын орлогч Т.Оюунболд гэх мэт хүмүүс сонгогдсон юм.

 

Хүүхдийн эрхийн тухай хуульд заасны дагуу болон бусад холбогдох журмын дагуу хүүхдийн эрх хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх зорилготой ажиллах бас нэгэн бүтэц бий болж байгаа нь Нийслэлийн дүүрэг бүрд томилогдон ажиллаж байгаа хүүхдийн элчүүд юм. Хүүхдийн элчүүд нь хүүхдийн сайн сайхны төлөө сайн дураар ажиллахаа илэрхийлсэн бөгөөд дүүрэг бүрийн хүүхдийн чуулганаас санал хураалтаар сонгогдсон элч бөгөөд 3 жилийн хугацаатай ажиллах юм.