СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой комиссоос Шижир, Ар гүнтийн даваануудад хяналтын пост ажиллуулах шийдвэр гаргалаа. Шийдвэр гарсан даруйд Сонгинохайрхан дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагууд постуудыг байршуулаад байна.            

 

Уг ажлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Г. Ганхүү, Онцгой байдлын хэлтсий дарга, дэд хурандаа А.Батбаяр нар шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын 24 цагын пост, ариутгал халдваргүйтгэлийн ажилтай танилцаж мэргэжил арга зүйгээр ханган ажиллав.

Иргэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн даваа, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн даваагаар Улаанбаатар хотод нэвтрэх замын хөдөлгөөн нэмэгдэж, автомашинтай иргэд маршрутын бус замаар явж Улаанбаатар хотод шүлхийн вирусыг тээвэрлэн орж ирж болзошгүй тул урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.