СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага Сонгинохайрхан, Баянзүрх, Хан Уул дүүргүүдийг сонгон авч хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд зорилтот бүлгийн өрхийн гишүүд эрүүл мэнд, оюун санаа болоод эдийн засгийн хувьд эерэг өөрчлөлтөд хүрч, өрхийн амьжиргаа сайжрах сайн нөлөөтэй.

Түүнчлэн эцэг эх асран хамгаалагч нар хүүхэд хүмүүжлийн эерэг аргад суралцан, хүүхэд хамгааллын талаарх ойлголт, хандлага эерэгээр өөрчлөгдөж улмаар хүүхэд хамгааллын механизм сайжирч, өсвөр үеийнхэн амьдрах ухаанд суралцах боломжууд бүрдэх юм.