СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн Спорт хорооноос ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын спорт хамтлагын ахлагч нарын дунд "Биеийн тамир, спортын хамтлаг"-ийн сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, 49 байгууллагын 50 багшийг хамруулжээ.

 

Тус сургалтыг Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн Б.Түвшинбаяр удирдан явуулсан байна.       

 

Түүнчлэн улсын хэмжээнд анх удаагаа "Биеийн тамир, спортын салбарын статистикийн улсын тооллого" орон даяар явагдах гэж байгаатай холбогдуулан дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Алтангэрэл судалгаа авах заавар зөвлөгөө өглөө.