СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3 ээлжээр хичээллэж буй сургуулиудын төлөөлөл болгож Толгойтын 65-р сургууль дээр ажиллаж, зарим шийдвэрийг гаргалаа. Тус сургуулийн хувьд 199 багш ажилтантай, 103 бүлэгт 3516 сурагч суралцаж байгаа.  

 

Нийслэлийн хэмжээнд бага ангийн 6100 хүүхэд 3 ээлжээр хичээллэдэг бөгөөд тэдний хичээл 19 цагт тардаг. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс ирэх оны төсөвт сургуулиудыг 2 ээлжээр хичээллэх болгохын тулд сургуулиудын өргөтгөл мөн шинэ сургууль барих мөнгө тусгагдсан гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

 

Харин дүүрэг орон нутаг болон холбогдох хууль хяналтын байгууллагынханы зүгээс асуудал шийдэгдтэл хүүхдүүдийг орой тарахад нь аюул осол багатай байлгах үүднээс гэрэлтүүлэг болон камержуулалтын ажлуудыг хийх болно.