Хог хаягдлын тухай хууль шинэчлэн өөрчлөгдсөнтэй холбогдуулан СХД-ийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эмэгтэйчүүдийн эрх хамгаалал хөгжлийн хүрээлэн ТББ-тай хамтран Хог хаягдал тээвэрлэгч байгууллагууд, Тохижилт хог хаягдлын олон нийтийн байцаагч нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

 Сургалтаар хог хаягдлын шинэчилэн найруулга, Зөрчлийн тухай хуулиуд, Нийслэлийн ИТХ-ын 61, 63 дүгээр тогтоол болон холбогдох хууль тогтоомжуудыг сурталчилж гарын авлага, сертификат гардууллаа.