СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

     Шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах арга хэмжээний үед пиротехникийн хэрэгслийг ашиглахдаа тусгай зөвшөөрөл авсан эрх бүхий мэргэжлийн байгууллагуудаас худалдан авахыг зөвлөж байна. Ёслолын буудлага буудуулахдаа дүүргийн Онцгой байдлын хэлтэст хандаж мэргэжлийн зөвлөгөөг авах, мөн нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 тоот захирамжийн дагуу пиротехникийн хэрэгслийг барилга, байгууламж дотор ашиглахгүй, хувь хүн иргэдээс худалдан авахгүй байхыг аж ахуйн нэгж байгууллага, ард иргэддээ анхааруулж байна.