СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

БНСУ-ын Тэ-Ан хотын төлөөлөгчид, Усан онгоцны боомтын холбооны тэргүүн Күн Хан болон бусад төлөөлөгчид  Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй уулзаж дүүрэг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо.

Тэ-Ан хот нь далайн эрэгт байрладаг бөгөөд 70 мянга гаруй хүн амтай. Хүн амын 60 гаруй хувь нь усан боомт дээр ажилладаг байна. Хамтын ажиллагааг өргөжүүлснээр иргэд харилцан туршлага судлах, соёлын хөтөлбөрт хамрагдах зэрэг боломж бүрдэх юм.