СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Ирээдүй цогцолборын 2-р бага сургуулийн 3а ангийн сурагч Б.Энхлүүн 2017 оны нийслэлийн оюунлаг сурагчаар шалгарлаа. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Хүүхдүүдийг манлайлагч, оюунлаг, бүтээлч, тамирчин, авьяаслаг гэсэн 5 төрлөөр шалгаруулсан бөгөөд энэ жилийн шалгаруулалтад 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 398 хүүхэд өрсөлдсөнөөс 44 хүүхэд нийслэлийн хэмжээнд шалгарч Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшлээ. Үүнээс Шилдгийн шилдгээр 5 хүүхэд шалгарсан юм.