Дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн хамт олон 2017 оны ажлын тайлангаа илтгэж, ажил үйлсээрээ манлайлсан шилдэгүүдээ урамшууллаа.

             - “Хэлтсийн тэргүүний анги”-иар тус хэлтсийн  дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ  захирагчтай Гал түймэр унтраах аврах 11 дүгээр анги,  -“Хэлтсийн Тэргүүний салаа”-гаар тус хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн ахмад Э.Энхбаяр салааны захирагчтай 3 дугаар салаа,

            -“Хэлтсийн тэргүүний алба хаагч”-аар тус хэлтсийн  Урьдчилан сэргийлэх

асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Алтантуяа

            - “Хэлтсийн тэргүүний Гал унтраах автомашины жолооч” оор  тус хэлтсийн  Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн жолооч, ахлагч Б.Батбаатар

            - “Хэлтсийн тэргүүний Гал сөнөөгч”-өөр тус  хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар  ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Хасбазар, Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Адъяатөр, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч,  ахлах ахлагч Л.Мягмаржав

            - “Хэлтсийн Тэргүүний үйлчилгээний ажилтан”-аар тус хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн нярав, багны засварчин, ахлах ахлагч Г.Батдорж

            - “Хэлтсийн Тэргүүний дуудлага хүлээн авагч”-аар тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Ө.Цэнд-Аюуш нарыг тус тус шалгаруулсан байна.

          Мөн Улсын Их хурлын гишүүн Х.Нямбаатарын өргөмжлөл, Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдэг, Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдэг,  Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”, Нийслэлийн Онцгой байдлын газрын “Баярын бичиг” зэргээр нэр бүхий албан хаагчид шагнагдлаа.