СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сар бүрийн 03-ныг цусаа бэлэглэх өдөр болгон тэмдэглэж байгаа. Дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Улаан загалмайн нийгэмлэгийн идэвхтэн гишүүд Цусаа бэлэглэх Үндэсний өдөрт нэгдлээ. 1 хүний өгсөн цус 3 хүний амь авардаг гэдэг. Тиймээс цус бэлэглэх аянд идэвхтэй хамрагдахыг уриалж Цусаа бэлэглэх Үндэсний өдөрт бусдыгаа манлайлсан иргэддээ талархал илэрхийлье.