СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс энэ онд дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэстэй гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, хөгжил, хамгааллын чиглэлээр хамтран хийж, хэрэгжүүлэх 18 заалт бүхий олон талт арга хэмжээг зохион байгуулахаар тусгасан ажлын төлөвлөгөөг баталлаа. 

Арга хэмжээнд дөрвөн хэлтсийн албан хаагчид оролцсон бөгөөд дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Н.Уранчимэг, Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандааН.Батсайхан, Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Д.Наранбаатар, Цагдаагийн Гуравдугаар хэлтсийн дарга Цагдаагийн дэд хурандаа С.Батсайхан нар гарын үсгээ зурж баталгаажууллаа.