СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Өсвөр үе, залуучуудын хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас хамтран орон даяар өрнүүлж буй                       "ХУУЛИА МӨРДЬЕ-21” аяны арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд                             “Хариуцлага, ёс зүй, хүмүүжилсэдэвт уулзалт өдөрлөгийг 01 сарын 19-ний өдөр дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Тус уулзалтад Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн хамрах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын 100 орчим төлөөлөл оролцсон бөгөөд архинаас үүдэлтэй гэр бүл, нийгэм дэх сөрөг үр дагавар, хор уршгийн талаар мэдээлэл хийж, “Зөрчлийн тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн холбогдох заалтуудаас танилцуулж, аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа эрхлэхдээ гаргадаг нийтлэг зөрчил, дутагдлын талаар танилцуулж, цаашид хэрхэн хуулиа мөрдөж ажиллах талаар зөвлөгөө өглөө.

Мөн уулзалтын төгсгөлд аж ахуй нэгж, байгууллагууд “Хуулийн мэдлэгээ хэрэглээ болгож, хүчирхийлэлгүй нийгмийг хамтдаа бүтээцгээе” уриан дор нэгдлээ.