Хүүхдийн оролцооны клуб удирдах багш нарт клубын зохион байгуулалт, "Оролцоод хөгжье" аргачлалыг танилцуулах зорилготой Ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнуудад чиглэсэн сургалтыг "Дэлхийн зөн Монгол" Олон улсын байгууллагын "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё" төслийн хамт олонтой хамтран 2018 оны 01 сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад “Ирээдүй цогцолбор” сургууль, 62-р сургууль, “Тольт” сургууль, Баянзүрх дүүргийн “Шавь цогцолбор” сургууль, 14, 85, 55-р сургуулиудын нийт 45 багш, нийгмийн ажилтнууд хамрагдаж байна.

Сургалтын эхний өдөр тус хэлтсээс "Хүүхэд хамгааллын тухай", "Хүүхдийн эрхийн тухай" хуулиудын танилцуулга, "Боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжил", "Хамтарсан баг", "Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо", "Хүүхдийн тусламжийн утас 108"," Хүүхэд, Хөгжил хамгааллын хөтөлбөр" болон "Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог, харилцааны арга зүй" сэдэвт ойлголт мэдээллийг хүргэлээ. Мөн Нийслэлийн Цагдаагийн Ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга ахмад н.Будзаан "Гэмт хэрэг, зөрчлөөс хүүхдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх" талаар мэдээлэл хийлээ.

 

Сургалтын үр дүнд эдгээр багш, нийгмийн ажилтнууд "Оролцоод хөгжье" хүүхдийн клубыг удирдах арга зүй, арга аргачлал, чадамжтай болсон байна.