СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12-р ангийн сурагчид болон орос хэлний багш нарын дунд "Орос хэлний олимпиад" 9-р сургууль дээр зохион байгуулагдаж, сургууль бүрээс шалгарсан нийт 145 багш, сурагчид оролцлоо.

 

Багш нарын төрөлд тэргүүн байранд “Тольт” сургуулийн багш С.Хишигзаяа, 9-р ангийн сурагчдаас 65-р сургуулийн сурагч Б.Хулан, 12-р ангийн сурагчдаас 9-р сургуулийн сурагч Ц.Бямбасүрэн нар тэргүүн байранд шалгарсан юм.

Энэ удаагийн дүүргийн олимпиадыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гишүүний ажлын алба хамтран зохион байгуулж, амжилттай оролцсон 16 багш, сурагчдыг Улаан-Үүд хотод аялах эрхийн бичгээр шагналаа. Түүнчлэн амжилттай оролцсон сурагч, багш нар дараагийн шатанд өрсөлдөх буюу нийслэлийн олимпиадад оролцох эрхээ давхар авч байгаа юм.