СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо иргэд сонгогчидтой тайлангийн уулзалт хийлээ. Тэрбээр өөрийн сонгогдсон хороодын иргэдтэй уулзаж, хийж хэрэгжүүлсэн ажлууд, санаачилсан болон ажлын хэсэгт нь орж ажилласан хуулиуд мөн цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж, иргэдийн санал бодлыг сонссон юм.