СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Мод модон материалын худалдааг стандартын түвшинд хүргэх, модон эдлэлийн худалдаа эрхлэгчдийг нэгтгэх, СХД-ийн модон эдлэлийн худалдаа эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор Модон эдлэлийн үзэсгэлэн худалдааг Хангай захад зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 2018 оны 02 дугаар сарын 04-нийг хүртэл болох бөгөөд модон эдлэлийн мужаан цехүүд бүтээгдэхүүнээ танилцуулж худалдаалах юм.