СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2018 оны 02 дугаар сарын 07-ны шөнө орсон цаснаар Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ хот доторх нийтийн эзэмшлийн авто замд 15 тн, Охь мандал ХХК найрамдлын авто замд 5 тн, Улаанбаатар шинэчлэл ХХК алслагдсан хороодын замд 5 тн, Грeйт роуд ХХК 22-н товчоо эмээлт давааны авто замд 8 тн, нийт 33 тн давс цацан 7 автомашин, 97 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.

Мөн 32 дугаар хорооны Баруун турууны давааны хаагдсан замыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн, Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн 10 хүн 2 ковш, 3 автомашинтай ажиллаж нээлээ.

           Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа тул 4 байгууллагын 26 хүн, 7 авто машин, 2 ковш хүнд механизм бэлэн байдалд ажиллана.