СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Нийслэлийн агаарын бохирдол бууруулах газраас Сонгинохайрхан дүүргийн Агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүсэд хамаарагдах Ирээдүй цогцолбор, 12 дугаар сургууль, 79, 90, 99,101, 104, 105, 106, 107, 110, 112, 113, 118, 119 дүгээр цэцэрлэгүүдэд нийт 369 ширхэг агаар цэвэршүүлэгчийг хүлээлгэн өгсөн байдалд Боловсролын хяналтын байцаагчид хяналт хийлээ. Агаар чийгшүүлэгчийг зааврын дагуу ажиллуулах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ажиллуулах горимыг танилцуулан, хүүхдийн аюулгүй байдлыг хангуулж зөв байрлуулах, зөвхөн хүүхдийн орчинд буюу анги, бүлэгт хэрэглэх талаар анхааруулга зөвлөгөө өгч ажиллалаа.