Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс сар шинийн баярын амралтын өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын үед үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын өдрүүдэд дүүргийн хэмжээнд нийт 12 дуудлага ирж аж ахуй нэгж, ард иргэдийн нэг сая гаруй  төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас аварчээ.

Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын өдрүүдэд нийт 140 албан хаагч, 10 үндсэн болон тусгай зориулалтын 3 автомашин нийт 13 автомашин техникийн бэлтгэл  бэлэн байдлыг хангуулан  ажиллав.