СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон С.Мөнхчулуун дүүргийн Эрүүл Мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд агаар цэвэршүүлэгч гардууллаа. 

 31 өрхийн эмнэлгийн хүүхдийн кабинетуудад тус бүр 1 агаар цэвэршүүлэгч, эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет болон вакцины кабинетуудад 5 агаар цэвэршүүлэгч нийт 36 агаар цэвэршүүлэгчийг тус төвийн орлогч дарга Б.Батболдод гардуулсан байна.