Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Албан бус насан туршийн боловсролын төвийн “Соёл Б, Г” ангийн 26 суралцагчдад найз нөхөд болон бусадтай зөв харилцах дадал, чадварыг нэмэгдүүлэх сэтгэл зүйн мэдлэг чадвар олгох зорилгоор “Би нөхөрсөг найз” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар өөрийн үнэ цэнэ, хувь хүний зохион байгуулалт эмх цэгцтэй байдалд суралцах зэрэг сэдвийн хүрээнд ойлголт мэдээлэл өгсөн байна.