Be ready” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын 74, 121, 124 дүгээр сургуулийн “Өсвөрийн аврагч” клубын сурагчдыг чадавхижуулах сургалтыг Онцгой байдлын хэлтэс, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Сонгинохайрхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Улаан загалмайн хороод хамтран зохион байгууллаа.

Сургалтад 60 сурагч хамрагдсан бөгөөд Улаан загалмайн хорооноос хэрхэн анхны тусламж үзүүлэх тухай, онцгой байдлынхан аврах уяа зангилаа болон галын аюулгүй байдлын тухай өсвөрийн аврагчдад дадлага дээр суурилсан мэдлэг олгосон байна. Ингэснээр сурагчид үе тэнгийн найзууддаа сургах, гэнэтийн ослын үед өөрийн болон бусдын амь нас, аюулгүй байдлыг хангах чадамжтай болж байгаа юм.