Цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид “Содон” “Хайрхан” хорооллуудын гадаах зогсоолд байсан машинуудаас хулгай хийсэн этгээдийг шуурхай илрүүлжээ.

Тодруулбал тус цагдаагийн хэлтсийн машинт эргүүлийн 115 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч Ж.Өлзийсайхан, цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Г.Чингис нар 5 автомашины гурвалжин цонхыг хагалж, дотроос нь эд зүйл хулгайлсан этгээдийг шуурхай илрүүлсэн байна.

Хэргийг Сэлэнгэ аймгийн харьяат, 30 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй “Г” гэгч этгээд нь үйлдсэн бөгөөд автомашинаас хулгайлсан эд зүйлсээ хэрэг үйлдсэн газрын ойролцоо жалганд нуусан байсныг тогтоон эд мөрийн баримтаар хураан авч, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.