Нийслэлийн аварга шалгаруулах ЕБС-ын сурагчдын "Улаанбаатар лиг" Сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн 2018 оны 02 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд бага, дунд, ахлах насны ангиллаар зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнээс Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид ганзага дүүрэн ирлээ. Ж.Соёл-Эрдэнэ дасгалжуулагчтай 42-р сургуулийн бага насны эрэгтэй баг алт, эмэгтэй мөнгөн медаль, Д.Лхагваа дасгалжуулагчтай “Ирээдүй цогцолбор” сургуулийн дунд насны эрэгтэй баг алтан медаль, ахлах насны эрэгтэй баг хүрэл медаль, Ц.Батхүү дасгалжуулагчтай “Ирээдүй цогцолбор” сургуулийн дунд насны эрэгтэй баг хүрэл медаль, Ж.Батдэлгэр дасгалжуулагчтай 62-р суруулийн ахлах насны эрэгтэй баг шилдэг дөрөвт шалгарч, иж бүрэн спортын хувцасаар шагнууллаа.

Мөн шилдэг дасгалжуулагчаар “Ирээдүй цогцолбор” сургуулийн багш Д.Лхагваа, 42-р сургуулийн багш Ж.Соёл-эрдэнэ нар шалгарсан байна.