Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны 97 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Цэргийн штабаас зохион байгуулсан “Цэргийн алдар” тэмцээн Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн спорт зааланд боллоо. Тэмцээнд Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Хорооны албан хаагчидоролцсон юм. 

            Цэргийн алдар тэмцээн спортын 5 төрлөөр явагдаж, 10 багийн 120 гаруй албан хаагчид, ажилтнууд хамрагдан, багийн нэгдсэн дүнгээр А.Батсайхан ахлагчтай Төлөвлөлт, гүйцэтгэл хяналт шинжилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтсийн хамтарсан баг тэргүүн байр эзлэн, шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар, дэд байрыг Г.Нармандах ахлагчтай Баянхошуу бүсийн баг, гутгаар байрыг С.Сайнбаяр ахлагчтай Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн хамтарсан баг тус тус эзлэн мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.