Сонгинохайрхан дүүрэг гадны олон байгууллагатай хамтын ажиллагаатай байдгын нэг нь Японы “OISCA international” олон улсын байгууллага билээ. Тус байгууллагын дэд ерөнхийлөгч Т.Накано болон гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн, Монгол улсыг хариуцсан ажилтан К.Фүжий нар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст галын автомашиныг хүлээлгэн өглөө.

Дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгоны сайн дурын хэсгийг шинээр байгуулан уг машиныг хүлээлгэн өгч ажиллуулахаар боллоо.