Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж байна.

Түүнчлэн гоц халдварт шүлхий өвчинтэй холбогдуулан Эмээлт болон Баруун-түрүүн товчоонд ард иргэдэд зөвлөгөө өгч халдваргүйжүүлэлт хийж буй байдалд хяналт тавин ажиллаж байна.