боловсролын салбарын удирдах ажилтны ахмад, дунд, залуу 3 үеийн “Алтан хэлхээ” уулзалт өдөрлөгийг Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Ахмадын хороо, дүүргийн Залуу багш нарын холбоо хамтран 67 дугаар сургууль дээр зохион байгууллаа.

  Уулзалт өдөрлөгт гавьяаныхаа амралтад гарсан МУ-ын гавьяат багш П.Донжоо, н.Дамдинжав, н.Доржсүрэн, н.Гомбожав нарын ахмад удирдах ажилтнууд хүрэлцэн ирж, ажил амьдралын туршлагаа хуваалцан, чин сэтгэлийн яриа өрнүүлэн, ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлж, ахмад үеийн туршлагыг залуу үед түгээн дэлгэрүүлэх, туршлага хуваалцах, өвлүүлэх талаар өөрсдийн санаа бодлоо одоо ажиллаж байгаа ерөнхий боловсролын сургуулийн  захирал, цэцэрлэгийн  эрхлэгч нартай солилцон, үнэтэй зөвлөгөө өгсөн нь уулзалтын ач холбогдлыг харуулсан явдал боллоо.

Өдөрлөгийн үеэр МУ-ын гавьяат багш П.Донжоогийн захирал багш нарт зориулан бичсэн шүлэг, хөгжмийн зохиолч Д.Чулууны ая “Захирал багш” дууг МУ-ын гавьяат дуучин н.Батбаатар анх удаа дуулж, зочид төлөөлөгчдөд сонирхууллаа.

Уулзалт өдөрлөгөөс боловсролын байгууллагын удирдах ажилтнуудад хандсан ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлэх, туршлага түгээн дэлгэрүүлэх талаар үйл ажиллагааны зөвлөмж гаргалаа.