Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Швейцарийн Хөгжлийн агентлагын санхүүжилтээр дүүргийн 127-р цэцэрлэгийн дулааны системийг 2018 оны 6-р сараас бүрэн шинэчилнэ. Энэ ажлын хүрээнд Швейцарийн Холбооны Улсын Гадаад Харилцааны Сайд Игнацио Кассис болон албаны хүмүүс, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар СХД-т айлчилж 127-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сонгинохайрхан дүүрэг Швейцарийн Хөгжлийн агентлагын санхүүжилтээр өмнөх жилүүдэд нэг цонхны үйлчилгээний техник тоног төхөөрөмж болон өрхийн ногоо тариалалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.