Жил бүрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтан дүүргийн хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг өрнүүлдэг уламжлалтай.

Энэ жил “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг” төлөвшүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлцгээе” “Эрүүл, аюулгүй шинэ үеийн төлөө” урин дор зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл энэ хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт гар зургийн уралдааныг Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс зохион байгуулжээ.

Уралдаанд нийт 300 гаруй сурагч бүтээлээ ирүүлж, 1-р шатанд 45 сурагчийн бүтээл шалгарч, өнөөдөр шилдгүүд шагналаа авлаа. Тодруулбал 1-р байрт 104-р сургуулийн 11б ангийн сурагч Э.Цэдэн-Иш, 2-р байрт “Ирээдүй цогцолбор” 1-р ахлах сургуулийн 8б ангийн сурагч Э.Хишигбуян, 3-р байрт 122-р сургуулийн 10а ангийн сурагч Н.Хандмаа, тусгай байрт 76-р сургуулийн 10б ангийн сурагч Н.Хишигмаа нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.