Нийслэлийн Засаг даргын 2018 оны 054 дүгээр сарын 06-ны өдрийн А/301 тоот захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тушаал, Дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/162 дугаар захирамжаар “Их цэвэрлэгээ-90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.

“Их цэвэрлэгээ-90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээний нээлтийн ажиллагааг “Соёмбо” кино театрын урд талбайд 10:30 цагт хийж 11.00 цагт үйл ажилагааг нэгэн зэрэг дуут дохиогоор эхлүүлсэн.

Их цэвэрлэгээний ажилд нийт 2177 аж ахуйн нэгж, 14910 иргэд оролцож, аж ахуйн нэгж байгууллагынхаа гадна фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угаах, засварлах, будах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн өнгийг сэргээн, 346357 м/кв талбайн хог хаягдлыг цэвэрлэн 32 хороодод нийт 57 хог тээврийн автомашинаар 145 рейс 1305 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.

Нийтийн эзэмшлийн зам талбайд 93 үйлчлэгч ажиллаж 215628 м2 талбайн хог хаягдлыг шүүрдэн цэвэрлэж, 783 уртааш метр хайс хашлагыг угааж цэвэрлэн өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Өнөр хорооллын арын үерийн далан суваг шуудууны хог хаягдлыг иргэдийн бүлгийн 69 ажилтан цэвэрлэсэн байна.