Дэлхийн номын өдрийг тохиолдуулан бүх номын сангууд үнэ төлбөргүй үйлчилж байгаа билээ. Энэ жишгийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт байрлах Нацагдоржийн нэрэмжит номын сан үнэ төлбөргүй үйлчилж байна.

            Дүүргийн 14 дүгээр хороо буюу “Өнөр” хороолол Цамбагаравт байрлах уг номын сан 1991 онд байгуулагдсан бөгөөд 547 м/2 талбайтай. Нэг ээлжиндээ 100 хүнд үйлчлэх хүүхдийн ба нийтийн уншлагын 2 танхим, 35.000 орчим номын фондтойгоор үйл ажиллагаа явуулж байна.