Дүүргийн төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдийн дунд архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр шилдэг байгууллага 2018 болзолт уралдаан эрчимтэй явагдаж байна. Энэ хүрээнд өнөөдөр сургууль, цэцэрлэгүүдийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд Архивын ерөнхий газарт очиж Үндэсний төв архивын үйл ажиллагаатай танилцан архивын ажлын зохион байгуулалт сэдэвт сургалтанд хамрагдлаа.

 Үндэсний төв архивын захирал Д.Батжаргал сургалтыг нээж үг хэлэхдээ: “Сонгинохайрхан дүүргийн удирдлагаас Архивын ажлыг сайжруулах талаар болзолт уралдаан зарласныг дэмжиж, хамтран ажиллаж сургалт явуулж байна. Дүүргийн архивын эрх зүйн орчныг шинэчлэх талаар Архивын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах болно” гэж онцоллоо.

 

Архивын ажлын зохион байгуулалт сургалтыг Үндэсний төв архивын Түүхийн баримтын төвийн эрхлэгч М.Байгалмаа, Архивын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын  хэлтсийн газрын дарга Ч.Оюунчимэг нар явуулж, сургалтад оролцогсод Үндэсний төв архивын Түүхийн баримтын төв, Орчин үеийн баримтын төв, кино, гэрэл, дуу авианы баримтын архивтай танилцлаа.