Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг үндэсний мод тарих өдрөөр дүүргийн нутаг дэвсгэрт мод тарих ажилд иргэд идэвхтэй хамрагдлаа.  

    Номын сантай цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 14, 15-р хороодод тохижилтын ажлыг эхлүүлж зөвхөн мод тариад зогсох биш зүлэгжүүлэлт, хөрс хуулалт, ногоон байгууламж гээд олон ажлыг хийж байна.  

     Өнөөдөр нийт 6250 модыг 300 гаруй төрийн албан хаагчид хороод болон хүй 7 худаг орчимд тарьж 10 мянга гаран м2 талбайд зүлэгжүүлэлт хийлээ. Мөн стандартын дагуу хуучин хөрсийг хуулж шинээр шороо дэвсэх ажлыг эхлүүллээ.