Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан шинээр төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ, 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авч буй хүүхдүүдэд үнэмлэхийг нь гардуулж өглөө. Мөн энэ өдөр дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн Санжаа маань гэрлэлтээ батлуулж, гэрчилгээгээ гардаж авлаа.

Дүүргийн хэмжээнд жилд 4600 орчим хүүхэд иргэний үнэмлэхээ адаг. Харин энэ оны эхний 5 сарын байдлаар 1300 хүүхэд үнэмлэхээ авсан байна. Өнөөдрийн хувьд 16 нас хүрч буй хүүхдүүдийн төлөөлөл болж, 32 хорооны 64 хүүхэд иргэний үнэмлэхээ авч, иргэний андгай өргөлөө.