Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын санаачилгаар зохион байгуулагдаж буй сагсан бөмбөгийн “Сонгино лиг”-ийн нээлт боллоо. Залуусын чөлөөт цагт зориулсан уг лигт хороо бүрээс нэг буюу нийт 32 баг оролцож байна. 

Тэмцээнийг Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны шүүгч нар мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулан, шүүн явуулж байна. Мөн энэхүү тэмцээний үеэр зөвхөн “Сонгино лиг 2018” тэмцээнд зориулан хийлгэсэн шилдэг тоглогчийн цомыг баг хамт олноо хошуучилсан тамирчид авах юм. 

Тэмцээн 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт явагдах юм. “Сонгино лиг 2018”-д оролцож буй нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.