Нийслэлийн архивын газар дүүргийн 14 дүгээр хороонд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр хөдөлмөр халамж үйлчилгээ, газрын алба, эрүүл мэнд, нийгмийн даатгал, улсын бүртгэл зэрэг хэлтсүүд иргэдэд мэдээлэл өгч үйлчилж байгаа юм. Өдөрлөгт Нийслэлийн архивын газрын орлогч дарга З.Алтанцэцэг, Захиргааны албаны дарга Д.Анхбаяр, дүүргийн Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар, 13, 14, 15 дугаар хороодын Засаг дарга нар оролцлоо. Өдөрлөг оройн 16 цаг хүртэл үргэлжилнэ.  

 

     Мөн Нийслэлийн архивын газраас дүүргийн 32 хорооны зохион байгуулагч, албан хаагчдад албан хэрэг хөтлөлтийн сургалтыг зохион байгуулж байна.