Гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуустаа зориулан 70 залууд боломж олгохоор ажиллаж байна. Өнөөдөр Xlab Mongolia (Coworking space)-д “Startup Weekend Mongolia” хөтөлбөр эхэллээ.

72 цагийн хугацаанд залуус гарааны бизнесийн сургалтад сууж, дэлхийн шилдэг аргачлалаас суралцан, өөрийн бизнес санаагаа бие биедээ танилцуулж, санал хураан баг болж өөрсдийн бизнес санаагаа хөгжүүлэн шүүгчдийн өмнө танилцуулах юм.

Залуус уг хөтөлбөрт хамрагдсанаар хүрээллээ тэлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, гарааны бизнесийн салбарын шилдгүүдээс үг сонсох, дэлхийн шилдэг аргачлалуудаас суралцах, бизнесээ эхлүүлэх, хамгийн гол нь эхлэлийн санхүүжилт авах болох 10 сая төгрөгийг авах юм.