Улаабаатар хотын Захирагчийн ажлын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа "ӨГӨӨМӨР ӨДӨР" нээлттэй арга хэмжээ дүүргийн өмнөх талбайд үргэлжилж байна.

Арга хэмжээнд иргэд албан байгууллагууд оролцон “Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриан дор хуучин эд зүйлсээ худалдан, солилцож, хандивлаж байна.

Бусдад өгөх, солилцох, худалдах эд зүйлсийн тоонд тодорхой хязгаар заагаагүй бөгөөд угааж цэвэрлэсэн байх шаардлагатай, ААНБ, иргэд хэдэн ч эд зүйлтэй ирж, хэнтэй ч солилцох, худалдах, боломжтой.

Ингэснээр хог хаягдлыг багасгах, ангилан ялгах, бууруулах, дахин ашиглах чиглэлээр иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх, байгальд хаягдах хог хаягдлын хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулах бөгөөд 17.00 цаг хүртэл үргэлжлэх юм.