"Жорлонгоо ариутгаж-Хөрсөө хамгаалъя" уриатай аяны нээлтийн ажиллагааг 7 дугаар хороон дээр зохион байгуулж, айл өрхүүдэд ариутгалын ажлыг эхлүүллээ. 7 дугаар хорооны 4817 өрхийн 4800 жорлон. 4920 бохирын цооногийн ариутгалын ажлыг хийхээр төлөвлөгөөнд тусгагдсан байгаа юм.

     Улаанбаатар хотын Eрөнхий мeнeжeрийн А/131 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын А/297 захирамжаар гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг ажлыг Гантуяа ХХК-тай хамтран хэрэгжүүлэх юм.