Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай Эрүүл мэндийн сайд болон бусад холбогдох албаны хүмүүс ирж танилцлаа. Барилгын явц 38 хувьтай явж байгаа бөгөөд 2020 онд ашиглалтад орох юм.

7 чиглэлийн үзлэг, эмчилгээ хийх уг эмнэлэг 200 ортой байх юм. Түүнчлэн эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх үүднээс 17 чиглэлийн 29 эмч, төрөлжсөн мэргэшлээр 100 гаруй сувилагч, 50 туслагч сувилагч болон бусад ажилтнуудыг АШУҮИС, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулан ажиллаж байна.