Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг газруудыг хамруулан “Нийгмийн хамгаалал – иргэдийн оролцоо”өдөрлөг зохион байгууллаа.

Иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, ил тодоор хүргэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд ажил олгогч байгууллагуудыг ч мөн хамруулсан байна.

Тодруулбал “Шилэн хийц” “Буян” “Гацуурт” “Хүчит зам” “Хаан хүнс” зэрэг байгууллагууд оролцож, иргэдэд нээлттэй байгаа ажлын байруудаа танилцууллаа. Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст одоогийн байдлаар ажил олгогч байгууллагуудаас ирүүлсэн 1500 нээлттэй ажлын байр байна гэдгийг өдөрлөгийг үеэр хэлсэн юм.

Түүнчлэн энэ онд хэрэгжиж буй хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдан, амжилттай баялаг бүтээж буй иргэдэд санхүүжилтийн дэмжлэгийн батламж гардууллаа.